Шууд Chart

Монгол Улс олимпийн медаль авсан орнуудын 28-д бичигдлээ

2016-08-09 11:37:25

Энэ өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа зуны олимпийн XXXI наадамд дүрвэгсдийн багтай нийлээд 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа.

Олимпийн наадам эхэлснээс хойш гурван өдрийн дараах байдлаар АНУ медалийн тоогоор тэргүүлж байна. АНУ-ын баг тамичрчид таван алт, долоон мөнгө, долоон хүрэл буюу нийт 19 медаль авчээ. Хоёрдугаар байрт бичигдэж байгаа БНХАУ-ын баг тамирчид таван алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 13 медальтайгаар олимпийн наадмыг үргэлжлүүлж байна. 

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Сумъяа өнөө өглөө тус олимпийн эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медалийн эзэн болсноор Монгол Улс олимпийн медаль авсан улс орнуудын жагсаалтад 28-д бичигдэж байна. 

 

Нийтэлсэн: Web admin

Монгол Улс олимпийн медаль авсан орнуудын 28-д бичигдлээ  
Үзсэн: 6346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.26.xxx] 2018-01-30 12:42
отгондалай сумьяа 2 мөнгө хүрэл авсан биздээ
Зочин [122.201.26.xxx] 2018-01-30 12:42
боксоор 1 хүрэл авсан биздээ отгондалай... нийтдээ 2 медаль баймаар юмаа
Зочин [202.131.252.xxx] 2016-08-09 12:39
Бусад телевизүүдээр олимпын мэдээг чөлөөтэй гаргах хэрэгтэй байна!!!!!
Зочин [202.131.252.xxx] 2016-08-09 12:37
Монгол тамирчдынхаа тэмцээнүүдийг давтан давтан харуулж чадахгүй ямар дорой юм бэ??
Зочин [202.131.245.xxx] 2016-08-09 12:29
Монгол улсын нэрийг гаргасан сүрхий бүсгүйд баяр хүргэе
Зочин [66.181.176.xxx] 2017-08-01 23:01
баяр хүргэе
Зочин [202.70.34.xxx] 2016-08-09 12:22
206 ornoos 28-d, mundag bna
Зочин [202.70.34.xxx] 2016-08-09 11:47
Булган сүүлтэй байгээ
Зочин [202.131.235.xxx] 2016-08-09 11:44
монголын тамирчид олон медаль авна. амжилт

Бидэнтэй нэгдээрэй