Шууд Chart

“Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ

2016-08-09 11:53:29

Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа  Зуны олимпийн  31-р наадмаас  Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалж,  жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа   чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон   олимпийн наадамд  “Монголын баг “ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож,  эх орныхоо далбааг  Риогийн тэнгэрт мандуулж, ирээдүй хойч үедээ  үлгэр дууриал болон спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм.

Тэр дундаа  жудо бөхийн  57 килограммын төрөлд  эх орондоо  олимпийн медаль авчирсан Д.Сумьяа нь  тив, дэлхийн тэмцээнд үргэлж амжилт гаргаж, эх орондоо олимпийн медаль авчирч,  баг тамирчиддаа, үзэгч түмэндээ урам хайрлалаа.

 Цаашид амжилтаа ахиулж, олимпийн аварга болохыг  хүсэн ерөөе” гэжээ


“Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхтуяа [203.91.118.xxx] 2016-08-09 15:00
Өнөөдөр Улаанбаатарт бороо орж байгаа боловч Монгол улсын тамирчин тэр дундаа эмэгтэй тамирчин Мөнгөн медаль авсанд хязгааргүй их баяртай байна Сайхан санагдаад болдоггүй шүү дараагийн алт, мөнгөн медалиудаа хүлээж сууя
Зочин [202.21.112.xxx] 2016-08-09 12:16
Жудо бөхийн тайлбарыг Шижирбатаар хөтлүүлэхээ болиоч ээ. Яриа нь хатуу, шулга, хэн гэдэг хүний нэр хэлж бгаа нь мэдэгдэхгүй. ямар хэцүү юм бэ. Үндэсний ТВ-ийнхэн энэнээс өөр хүн алга уу.
Зочин [103.23.51.xxx] 2016-08-09 12:26
harinch sain hotoldog hunig yahnu ? chi ooro chaddin bol ochd hotolchooch mal min Mongold Shijree ges oor sain judo tailbarlachih tiim sain medlegte hvn barg bhgu shv !!

Бидэнтэй нэгдээрэй