
Архангай аймгийн МХГ-аас боловсорч гүйцээгүй самрыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулжээ. Учир нь болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй байдаг аж.
Ойн тухай хуульд зааснаар хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Энэ хугацаанд самар бүрэн боловсорч гүйцдэг аж. Гэвч иргэд самрын болц бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж, гар дээрээс худалдаалах зөрчил ихээр илэрч байгаа юм.
Хэрэв иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн бол иргэний олсон орлогыг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох бөгөөд ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Тиймээс энэхүү заалтыг зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцохоор болжээ.
Болц гүйцээгүй самрыг гар дээрээс авахгүй байхыг анхааруулжээ | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.