Шууд Chart

Рио 2016: Өнөөдөр Монголын таван тамирчин тэмцээнтэй

2016-08-10 16:25:56

Зуны олимпийн дөрөв дэх өдөр буюу өнөөдөр манай улсын таван тамирчин тэмцээнтэй. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдөх Л.Отгонбаатар, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд өрсөлдөх Ц.Наранжаргал нар монголын цагаар 22:00 цагаас барилдах юм. Л.Отгонбаатарын эхний учраа Нидерландын бөх бол Ц.Наранжаргалын учраа Гүржийн бөх Стам Эстер юм.

Харин боксын 64 кг-ын жинд өрсөлдөх Б.Чинзориг монголын цагаар 00.05 минутаас тулаанаа эхлүүлэх бөгөөд тэрбээр Катарын боксчин Туласи Тарумалингамтай тулалдах бол 56 кг жинд өрсөлдөх Э.Цэндбаатар Кенийн боксчин Гичару Бенсон Нжангирутай тулалдана.

Та бүхэн жүдогийн тамирчдын барилдааныг МҮОНТ-ийн 1 дүгээр сувгаар, Боксын тамирчдын тоглолт, Хүндийн өргөлтийн тэмцээнийг “Монголын мэдээ HD” сувгаар тус тус хүлээн авч үзэх боломжтой.

Түүнчлэн манай улс энэ жилийн Зуны олимп хоёр хүндийн өргөлтийн тамирчин илгээсэн бөгөөд тэдний нэг болох М.Анхцэцэг өнөөдөр монголын цагаар 03.30 цагт Хүндийн өргөлтийн 69 кг-ын жинд хүч үзэх юм.

Та бүхэн жүдогийн тамирчдын барилдааныг МҮОНТ-ийн 1 дүгээр сувгаар, Боксын тамирчдын тоглолт, Хүндийн өргөлтийн тэмцээнийг “Монголын мэдээ HD” сувгаар тус тус хүлээн авч үзэх боломжтой.

Мөн Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудаснаас цаг тухай бүрт шууд, шуурхай хүлээн авч үзэхээс гадна ухрааж, нөхөж үзэх боломжтой юм.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Өнөөдөр Монголын таван тамирчин тэмцээнтэй  
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.119.xxx] 2016-08-10 17:08
Жүдогийн тайлбарлагчийн монголынхоо тамирчдыг барилдаж эхлэхээс нь өмнө хэтэрхий магтаад байгааг болиулаач. Санаа дагаад ч тэр үү магтах тусам магтуулсан тамирчин нь ялагдаад байх шиг санагдах юм. Бүх барилдаан нь дууссаны дараа магт л даа. Барилдааныг нь тайлбарлах ёстой болохоос урьд өмнө нь яаж байсан нь нэг их чухал зүйл биш шиг байх юм.

Бидэнтэй нэгдээрэй