
Хотын орчин тойронд жимс жимсгэнэ болон нөхөн сэргээлтийн мод суулгацын худалдаа өргөнөөр гарч байна. Энд борлуулж байгаа суулгацуудын үнэ урьд жилүүдээс хямдарсан байна. Барилгачдын талбайд гарсан худалдаанд 1 ширхэг чацарганы суулгац 1500 төгрөгөөр борлуулж байна. Энэ өмнө жилүүдээс 1000-1500 төгрөгөөр хямд байгаа юм. Намар тарьсан мод ургалт сайтай байдаг учраас амьдарч буй орчин тойрноо ногооруулах хамгийн тохиромжтой үе бол өдийд гэж мэргэжлийн хүмүүс хэллээ.
Намар тарьсан мод ургалт сайтай байдаг | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.