Шууд Chart

Огцом болон түлхэлттэй өргөлтийн аваргууд тодорлоо

2016-08-11 17:51:26

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн огцо болон түлхэлттэй өргөлтийн төрөлд  Казахстаны тамирчин Ниджат Рахимов огцом өргөлтөөр 165 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 214 кг-ыг нийлбэр дүнгээр 379  кг-ыг өргөснөөр  алтан медалийн болзол хангаж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо.  

Харин БНХАУ-ын тамирчин Лю Хяоюн огцом өргөлтөөр 177 кг-ыг,  түлхэлхэлттэй өргөлтөөр 202 кг-ыг  нийлбэр дүнгээр 379  кг-ыг өргөснөөр  “РИО 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.  Тэрбээр 2012 оны  Бээжингийн олимпод огцом өргөлтөөр 176 кг-ыг өргөж дэлхийн болон олимпийн рекордыг тогтоож байсан бол өнөөдөр мөн өөрийн рекордыг эвдэн 177 кг-ыг өргөж  дэлхийн рекордыг дахин шинэчлэн тогтоолоо. Түүний хувьд 2012 оны Бээжингийн олимпийн аварга, 2009- 2011 оны Дэлхийн аварга бөгөөд  орсон тэмцээн бүрээсээ алтан медаль авдаг шилдэг тамирчдын нэг юм.

Түүнчлэн тэмцээий хүрэл медалийг Египетийн тамирчин Мохамед Махмоуд  хүртсэн бөгөөд тэрбээр  огцом өргөлтөөр 165 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 203 кг-ыг нийлбэр дүнгээр 368   кг-ыг өргөсөн байна.

Нийтэлсэн: Солонгоо

Огцом болон түлхэлттэй өргөлтийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй