Шууд Chart

Б.Есүй өнөө шөнө уралдана

2016-08-12 13:28:12

Бразилийн нийслэл Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдаж буй зуны 31 дүгээр олимпийн усан сэлэлтийн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд Монгол Улсыг төлөөлөн Баяраагийн Есүй оролцохоор болсон билээ.  Тэрбээр өнөө шөнө Монголын цагаар 01.00-т урьдчилсан уралдаанаа хийж, тэмцээнээ эхлүүлнэ. 

Энэ жилийн зуны олимпийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөж буй тамирчдаас хамгийн залуу нь Б.Есүй бөгөөд түүний хувьд өдгөө 16 настай, өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Тэрбээр усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон улсын болоод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байжээ.

Гаргасан амжилтууд:

  • 2014 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс  4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль
  • 2015 онд  Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль
  • 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
  • 2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:11.36  амжилтаар спортын мастерийн болзол хангаж, 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.
Нийтэлсэн: Солонгоо

Б.Есүй өнөө шөнө уралдана   
Үзсэн: 2227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй