
Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй “РИО 2016” зуны Олимпийн XXXI наадам эхлээд зургаа дахь өдрийн тэмцээнүүд амжилттай болж өнгөрсөн. Тэгвэл одоо гандболын спортын эрэгтэйчүүдийн төрөл эхэлж байна. Энэ удаагийн тэмцээн Франц Аргентиний улсуудын шигшээ багуудын хооронд болох бөгөөд эдгээр багуудын хувьд анх удаагаа учраа тааран өрсөлдөж байгаа аж.
Дашрамд сонордуулахад Францын шигшээ баг нь Катар улсад болсон 2015 оны Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлж 2016 оны Рио де Жанейрод болох олимпод оролцох эрхээ авсан юм. Тус ДАШТ-д 24 орны баг тамирчид оролцсоноос финалын шатанд Катарын шигшээ багтай үлдэж 25:22-ын харьцаагаар хожсоноор анх удаагаа ДАШТ- ээс алтан медаль хүртжээ.
Гандболын өнөөдрийн тэмцээн Франц Аргентиний шигшээ багуудын хооронд явагдана | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.