“Рио 2016” Зуны олимпийн наадмын буудлагын спортын эрэгтэйчүүдийн төрлийн урт бууны хэвтээ 60 сумны 50 метрийн дасгал дөнгөж сая дуусч, шилдгүүд медалиа гардан авлаа.
Энэ төрөлд нийтдээ 47 тамирчин оролцсон бөгөөд тэдгээрээс ОХУ, Итали-2, БНСУ, Беларус, Тайланд, Германы тамирчид шигшээ наймд шалгаран үлдсэн юм.
Тэд тэмцээний дүрмийн дагуу өрсөлдөж наймдугаар байрт Тайланд, 6-7 дугаар байрт Итали, тавдугаар байрт Беларус, дөрөвдүгээр байрт ОХУ-ын тамирчид орсон бол хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Кирилл Григорян 187.3 оноогоор хүртсэн байна.
Харин БНСУ-ын тамирчин Ким Джонхён хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Жунхаенел Хэнри 209.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарч алтан медалийн эзэн болон, олимпийн аварга хэмээх эрхэм алдарыг зүүлээ. Германы тамирчины хувьд олимпийн рекордыг эвдсэн үзүүлэлт гаргасан байна.
Рио 2016: Хэвтээ буудлагын 50 метрийн эрэгтэй тамирчид аваргаа тодрууллаа /Бичлэг/ | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.