
“Рио 2016” зуны олимпийн наадмын хүндийн өргөлтийн спортын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн түлхэлттэй өргөлтийн тэмцээн аваргуудаа шалгарууллаа. Энэ жингийн А” хэсэгт нийтдээ 7 тамирчин өрсөлдсөнөөс БНАСАУ-ын тамирчин Рим Жон Сим түлхэлттэй өргөлтөөр 153 кг-ыг огцом өргөлтөөр 121 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 274 кг-ыг өргөснөөр алтан медалийн болзол хангаж, “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.
Тэрбээр 2012 оны олимпод 69 кг-ын жинд өрсөлдөж Лондонгийн олимпийн аварга болж байсан бол энэ олимпод 75 кг-д жин өгсөн оролцож түрүүлснээр олимпийн хошой аварга боллоо. Түүний хувьд 1993 онд төрсөн өдгөө 23 настай залуу тамирчин юм.
Харин Белариусын тамирчин Дарья Наумова нь түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ыг, огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 258 кг-ыг өргөснөөр “РИО 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Мөн Испанийн тамирчин Лидия Валентин Перез түлхэлттэй өргөлтөөр 141 кг-ыг, огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 257 кг-ыг өргөснөөр “РИО 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.
Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 2367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.