Шууд Chart

РИО 2016: Монголын тамирчдын ирэх өдрүүдэд өрсөлдөх тэмцээний хуваарь

2016-08-14 11:30:02

Бразилийн Рио-де-Жанейрод 9 дэх өдрөө үргэлжилж байгаа Зуны 31 дүгээр олимпийн наамдын өнөөдрийн тэмцээнүүдэд Монголын тамирчид эмэгтэйчүүдийн марафон гүйлт болон боксын төрлүүдээр өрсөлдөнө.

Тодруулбал,  өнөө шөнө Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б. Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана. Мөн  наймдугаар сарын 15-ны шөнө 00:00 цагт боксын 56 кг жинд  Э. Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Харин наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт боксын 64 кг жинд Б.Чинзориг ОХУ-ын боксчин Виталий Дунайцевтэй хүч үзнэ. 

Мөн маргааш үүрээр 06.30 цагт боксын 60 кг жинд Д. Отгондалай хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиане Оумихатай хийнэ. 

Та бүхэнд ирэх өдрүүдэд Монголын тамирчдын өрсөлдөх тэмцээнүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.

Нийтэлсэн: Web admin

РИО 2016: Монголын тамирчдын ирэх өдрүүдэд өрсөлдөх тэмцээний хуваарь  
Үзсэн: 3998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.184.xxx] 2016-08-15 10:23
тамирчиддаа өндөр амжилт хүсьеэ.
Зочин [103.10.21.xxx] 2016-08-14 16:53
oo nice

Бидэнтэй нэгдээрэй