
Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт зохион байгуулав. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, хэлтсийн бие бүрэлдэхүүн хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Цагдаагийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийт 74 авто машин, 1668 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зөрчил, дутагдалгүй зохион байгуулж ажилласан байна.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав | ||
Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.