
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдлыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруунтуруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллаж байна.
Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 авто машинд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Есөн товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.