Шууд Chart

Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна

2016-08-15 16:30:23

Долоодугаар сарын 28-ны өдөр орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намяньжүгийн гудамж, Токиогийн гудамж, Дэнжийн 1000, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансар, Сансарын нүхэн гарц, Цагдаагийн гудамж, КТМС, Шар хадны зам, Монелийн уулзвар усанд автагдаж авто замуудын зорчих хэсэгт шороо, чулуу ихээр хуримтлагдсаныг цэвэрлэж, авто замын усыг соруулах  ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Мөн хоёр бобкат, нэг дреста, хоёр ачааны авто машин, болон шөнийн цагаар зам цэвэрлэгээний машинууд  нэмэлтээр гарч, Намяньжүгийн гудамж, Нарны зам, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу,  Баянбүрдийн тойрог, Сансарын нүхэн гарц, Дэнжийн 1000-н зам, Чингэлтэйн өргөн чөлөө, КТМС, Шар хад, Монелийн уулзварын замд 80 зам талбайн үйлчлэгч цэвэрлэгээг хийж, нийт 28 удаагийн рейсээр 108.7 тн хог хаягдлыг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэжээ.


Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй