Шууд Chart

Нийслэлийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцаж байна

2016-08-16 09:32:14

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн төвийн зургаан дүүргийн сургууль, цэцэрлэгийн  барилгын засварын ажлын явц болон бэлтгэл ажилтай танилцаж эхэлжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр нар газар дээр очиж танилцаж байна.


Нийслэлийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засварын явцтай танилцаж байна  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй