Шууд Chart

Рио 2016: ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө /Бичлэгтэй/

2016-08-17 00:03:27

Рио 2016 зуны олимпийн боксын төрөлд манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдаж буй ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө.

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой тулалдаж 3:0–ын харьцаатай ялагдаж медалийн болзлоос мултарч тэмцээнээ өндөрлөлөө.

Тэрбээр эхний тойрогтоо Кенийн боксчин Нжангури Бэнсон Гичарыг 3:0-ын харьцаатайгаар, Беларусийн тамирчин Д.Асановийг 2:1 харьцаатайгаар ялснаар шөвгийн наймд шалгарч үлдсэн юм.

Дашрамд дуулгахад ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарын хувьд Архангай аймагт 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн Гран при-гээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн аж.

Бичлэг үзэх бол зурганы доод хэсэгт дарна уу.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө /Бичлэгтэй/  
Үзсэн: 2651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [81.244.249.xxx] 2016-08-18 00:10
Америкийн тамирчин тактик, техникээр илүү байна. Мундаг хамгаалж тоглож байна.
ЗОЧИН [183.177.97.xxx] 2016-08-17 08:21
маш удаан, хүнд жингийн тамирчин шиг тоглож байна, хурд тэсрэлт алга
Зочин [202.21.106.xxx] 2016-08-17 00:17
бичлэгийг үзэж болохгүй байна хаана дарах юм бэ
Зочин [202.70.34.xxx] 2016-08-17 00:27
doood tald ni daraad uzej boljin

Бидэнтэй нэгдээрэй