Шууд Chart

Рио 2016: Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн медалийн эзэд тодорлоо

2016-08-17 00:35:48

Рио 2016 зуны олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд шилдэг 8 тамирчин өрсөлдсөнөөс Хорватын тамирчин Сандра Перковик 69.21 метрт түлхэснээр алтан медалийн болзол хангаж  “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо. Тэрээр Лондонгийн олимпоос мөн алтан медаль хүртэж байсан бөгөөд ингэснээр олимпийн наадмын хошой алтан медальтан болж байгаа юм.

Удаах байранд Францын тамирчин Мелина Роберт Мичон 66.73 метрт түлхэснээр мөнгөн медалийн болзол хангасан бол Кубын тамирчин  Дениа Кабаллеро 65.34 метрт түлхэж хүрэл медалийн эзэн боллоо.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн медалийн эзэд тодорлоо  
Үзсэн: 1886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй