Шууд Chart

Рио 2016: Катарын шигшээ баг шөвгийн наймд шалгарч үлдлээ

2016-08-17 01:58:49

Рио 2016 зуны олимпийн гандболын эрэгтэй шигшээ багуудын хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Катар, Аргентиний шигшээ багуудын хооронд явагдаж 22:18-ын харьцаатайгаар Катарын шигшээ баг ялалт байгуулсан. Ингэснээр тэд хэсгээсээ дөрөвдүгээр байраар гарч шигшээ наймд шалгарч үлдсэн юм. Дараагийн хасагдах шатны тэмцээндээ Францын шигшээ багтай тоглоно.

Харин  Аргентиний  шигшээ багийн хувьд хэсгээсээ тавдугаар байрт шалгарсан ч дараагийн тойрогтоо есөөс аравдугаар байрын төлөө Германы шигшээ багтай тоглох эрхтэй боллоо.

Дашрамд дуулгахад Аргентиний шигшээ багийн хувьд өмнөх тоглолтууддаа нэг хожиж гурав хожигдсон бол Катарын шигшээ багийн хувьд хоёр тэнцэж нэг хожиж нэг хожигдсон аж.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Катарын шигшээ баг шөвгийн наймд шалгарч үлдлээ  
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй