Шууд Chart

Рио 2016: Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын аварга тодорлоо

2016-08-17 02:43:35

Рио 2016 зуны олимпийн гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс Украйны тамирчин Олег Верняев 16.041 оноогоор алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын  аварга боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн ДАШТ-ний нэг алт, нэг мөнгө, Европын АШТ-ний нэг алт, хоёр мөнгөн медальтай шилдэг тамирчдын нэг бөгөөд “РИО 2016” олимпоос спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн олон төрөлтөөр мөнгөн медаль хүртэснээр ийнхүү олимпоос хоёр дахь медалиа өлгийдөн авлаа.

Удаах байранд 15900 оноогоор  АНУ-ын тамирчин Данел Лейва орж мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байранд 15783 оноогоор ОХУ-ын тамирчин Давид Белявский хүрэл медалийн эзэн боллоо.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын аварга тодорлоо  
Үзсэн: 2114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй