Шууд Chart

Рио 2016: Гимнастикийн эмэгтэйчүүдийн чөлөөт хөдөлгөөний төрлийн аварга тодорлоо

2016-08-17 03:32:46

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI дэх наадмын гимнастикийн эмэгтэйчүүдийн чөлөөт хөдөлгөөний төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын тамирчин Симоне  Билес 15966 оноогоор алтан медалийн болзол хангаж “”РИО 2016” олимпийн аварга боллоо. Ингэснээр олимпийн наадмаас 1 хүрэл дөрвөн алтан медаль хүртлээ.

Харин хоёрдугаар байранд 15500 оноогоор АНУ-ын тамирчин Александр Райсмен шалгарч мөнгөн медалийн эзэн болсон бол  Их британийн тамирчин Эме Тинклер 14933 оноо авснаар хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: Солонгоо

Рио 2016: Гимнастикийн эмэгтэйчүүдийн чөлөөт хөдөлгөөний төрлийн аварга тодорлоо  
Үзсэн: 1692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй