
“Рио 2016” зуны олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жингийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Кубын боксчин Рамирез Робисе БНХАУ-ын боксчин Занг Живэй нар боксын рингэнд 3 үеийн турш тулалдсанаар 10:8 харьцаатайгаар Кубын боксчин олимпийн аварга Рамирез Робисе ялж, хүрэл медалийн болзол хангаж цаашид медалийн буухиагаа үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
Тэрээр эхний тойрогтоо Энэтхэгийн боксчинг, хоёр дахь тойрогтоо Мараккогийн боксчинг, гурав дахь тойрогтоо ийнхүү БНХАУ-ын боксчинг ялсан бөгөөд дараагийн тойрогтоо мөнгөн медалийн төлөө Үзбекстаны боксчин Муроджон Ахмадалиевтэй тулалдана.
Кубын боксчин хүрэл медалийн болзол хангалаа | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.