Шууд Chart

Эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн медальтнууд тодорлоо

2016-08-18 14:01:32

“Рио 2016” олимпийн наадмын хөнгөн атлетикийн спортын эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн хагас шигшээ тэмцээнд шилдэг 8 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Канад улсын тамирчин Дерек Дроун \DEREK DROUIN\ 2.38 метрт үсэрснээр алтан медалийн болзол хангаж, олимпийн аварга боллоо. Тэрбээр Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ингэснээр олимпийн наадмын хошой медальтан болсон юм.

Харин  Катарын тамирчин Мутаз Элса Баршим \MUTAZ ESSA BARSHIM\  2.36 метрт үсэрч хоёрдугаар байрт орсноор  мөнгөн медалийн эзэн болсон бол 2013, 2015 оны Дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт Украйны тамирчин Бохдан Бондаренко \BOHDAN BONDARENKO\ 2.33 метрт үсэрснээр гуравдугаар байрт шалгарч  хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: Солонгоо

Эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн медальтнууд тодорлоо  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй