
“Рио 2016” олимпийн наадмын волейболын спортын 4:1 хасагдах шатны тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Бразил, Аргентиний шигшээ багуудын хооронд явагдаж, 2:1 –ийн харьцаатайгаар Бразилийн шигшээ баг хожлоо. Ингэснээр тэд хагас шигшээд ОХУ-ын шигшээ багтай тоглоно.
Дашрамд дуулгахад энэ хоёр баг нь дэлхийн чанартай тэмцээнүүдэд учраа таардаг мөнхийн хүчтэй өрсөлдөгчид билээ. Харин Аргентиний шигшээ багийн хувьд 2014 оны ДАШТ-д 11 дүгээр байр, 2010 оны ДАШТ-д 9 дүгээр байр, 2016 оны дэлхийн универсаль наадамд 6 дугаар байрыг тус тус эзэлж байсан шилдэг баг бөгөөд дэлхийд чансаагаараа 6 дугаарт бичигдэж байгаа аж.
Харин Бразилын шигшээ багийн хувьд дэлхийд чансаагаараа нэгт бичигдэж байна.
Бразилийн шигшээ баг хагас шигшээд тоглох эрхтэй боллоо | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.