Шууд Chart

Эмэгтэйчүүдийн уртын харайлтын медальтнууд тодорлоо

2016-08-18 14:19:35

“Рио 2016” олимпийн  наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээнд шилдэг 8 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын тамирчин Тианна Бартолетта \TIANNA BARTOLETTA\ 7.17 метр харайснаар алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.

Харин АНУ-ын тамирчин Бритне Реесэ \BRITTNEY REESE\ 7.15 метр харайж хоёрдугаар байрт орсноор  мөнгөн медаль хүртсэн бол Сербийн тамирчин Ивана Спановик \IVANA SPANOVIC\ 7.08 метр харайснаар гуравдугаар байрт орж  хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: Солонгоо

Эмэгтэйчүүдийн уртын харайлтын медальтнууд тодорлоо  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй