Шууд Chart

Эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн медальтнууд тодорлоо

2016-08-19 13:33:41

“Рио 2016” зуны олимпийн наадмын усан сэлэлтийн спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн финалын шатанд  шилдэг 11 тамирчин өрсөлдлөө.

БНХАУ-ын тамирчин Рен Күан 493.25 оноогоор алтан медаль хүртэж, “Рио 2016” олимпийн аварга боллоо. Тэрбээр 15 настайдаа олимпийн аварга болж байгаа юм.

Мөн Хятадын тамирчин Си Яжи 416.40 оноогоор удаах байрт орж, мөнгөн медаль хүртэв. Харин 389.20 оноогоор Канадын тамирчин  Миагхан Бенпето \Meaghan Benfeito\ гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо.





Нийтэлсэн: Солонгоо

Эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн медальтнууд тодорлоо   
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй