Шууд Chart

Эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн финалд өрсөлдөх тамирчид тодорлоо

2016-08-20 13:54:51

“Рио-2016” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн хувийн төрлөөр шигшээ 26 тамирчин өрсөлдсөнөөс финалын шатанд шилдэг 10 тамирчин шалгарч үлдлээ.

Сонирхуулбал, ОХУ-ын тамирчин Маргарита Мамун /Margarita Mamun/, Азербайжаны тамирчин  Марина Дуранда /Marina Durunda/, ОХУ-ын  тамирчин Яна Кудрявцева /Yana Kudryavtsev/, Беларусийн тамирчин  Кациаряна Халкина /Katsiaryna Halkina, Францын тамирчин Ксения Моустапева /Kseniya Moustafaeva/, Беларусийн тамирчин  Мелита Станюта /Melita Stanyuta/, Испанийн тамирчин Каролина Родрикүиз /Carolina Rodríguez/, БНСУ-ын тамирчин Сон Ён Жае /Son Yeon-jae/ нар финалд өрсөлдөнө. 

Наймдугаар сарын 20-нд буюу өнөө орой уран сайхны гимнастикийн багийн төрлийн тэмцээн эхлэх юм. 

Нийтэлсэн: Солонгоо

Эмэгтэйчүүдийн уран сайхны гимнастикийн финалд өрсөлдөх тамирчид тодорлоо  
Үзсэн: 2232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй