Шууд Chart

Томас Рохлер жад шидэлтээр олимпийн аварга боллоо

2016-08-21 10:33:01

Риогийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн жад шидэлтийн шигшээ тэмцээн өндөрлөж, олимпийн медалийн эзэд тодорлоо. Энэ төрөлд Германы тамирчин Томас Рохлер 90.30 м шидэж олимпийн аварга боллоо. 

Кенийн тамирчин Жулиус Йего 88.24 гэсэн амжилтаар мөнгөн медаль, Тринадад ба Тобаго улсын тамирчин Кешорн Валкотт 85.38 м шидэж хүрэл медалийн эзэн болцгоосон байна.

Олимпийн аварга болсон тамирчны хувьд тэрбээр өдгөө 30 настай бөгөөд 2012, 2013, 2015 оны Германы Улсын аварга тамирчин юм. Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг Чехийн тамирчин Жан Зелезни 98.48 м шидсэн амжилтаар 1996 онд шинэчлэн тогтоож байжээ. Харин олимпийн дээд амжилтыг Норвегийн тамирчин Андреас Торкилдсен 2008 оны Бээжингийн олимпийн үеэр гүйцэтгэсэн 90.57 гэсэн амжилтаар өдгөөг хүртэл эзэмшиж байна.

 

Нийтэлсэн: Web admin

Томас Рохлер жад шидэлтээр олимпийн аварга боллоо  
Үзсэн: 2584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй