
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд 2016 оны есдүгээр сарын 8-11-нд “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэнд дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид оролцож байгаагаас хүнсний салбараас 37 аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16 аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ.
"Улаанбаатарын түншэл-2016" үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн худалдаа болно | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.