Шууд Chart

Италийн Сенатын танхимын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

2016-09-07 14:45:46

Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо.

Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов.  Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Италийн Сенатын танхимын төлөөлөгчид манай улсад айлчилж байна  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй