Шууд Chart

Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 2017 онд эхэлнэ

2016-09-12 09:33:38

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 149 дүгээр тогтоолоор Эмээлтийн Хөнгөн үйлдвэрэл технологийн паркийг байгуулсан. Парк нь суурьшлийн бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу  үйлдвэр, агуулахтай,  цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудтай байхаар төлөвлөгдсөн. Паркийн ажилтнуудын тооцоолсноор зөвхөн ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамжийн эдийн засгийн үр ашгийг тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дунджаар 6-7 жил, цэвэр ашиг  1 тэрбум болж, төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэх  боломжтой гэсэн дүн гарсан байна. 

Энэ оны 9 сарын байдлаар паркийн бүтээн байгуулалтын томоохон зураг төслийн ажлуудыг хийж дуусгасан гэж Хөнгөн үйлдвэрдлэл технологийн паркаас мэдээлж байна.

Тодруулбал, паркын ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, салбар инженерийн шугам сүлжээ /холбоо, цахилгаан, дулаан, технологийн уурын шугам усан хангамж, ариутгах татуургын шугам, хонгилын систем/, авто зам, үерийн барилга байгууламж, гадна цахилгаан хангамжийн 110/35/10кВ дэд станц, 110кВ-ын агаарын шугам, ундны болон технологийн усан хангамж, эх үүсвэр усан сангийн ажлын зураг төслүүд, 103МВТ дулааны станц, 20,000м3 ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн ажлын даалгавар, усны гидрогеологийн судалгаа, паркийн техник технологийн түвшний үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажлыг хийж дууссан байна.

Ирэх жил паркийн цэвэрлэх байгууламж,  ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамж  парк доторх инженерийн шугам сүлжээ, паркийн доторх авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.


Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 2017 онд эхэлнэ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй