Шууд Chart

“Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөлд санал авч байна

2016-09-12 10:41:59

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ.  
 
Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс  олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг  шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд  болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч байна

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ХАРНА УУ.
 

“Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөлд санал авч байна  
Үзсэн: 1934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [124.158.95.xxx] 2016-09-27 13:11
Сайн байна уу. Төлбөртэй зогсоолын журмын төсөлтэй танилцлаа. Албан ажлаар явж байгаа, ажил хөөцөлдөж байгаа хүн аль нэг байгууллагын хашаанд, эсвэл зогсоолд машинаа тавих шаардлага гарах юмаа. Тэр болгонд хувиасаа төлбөр төлөөд байх нь бэрхшээлтэй байна. Өөр машин тавих газар хаана ч олдохгүй болжээ. Иймд албан ажлаар яваагаа илтгэх бичиг баримт үзүүлээд төлбөрийг төлөхгүй байх юмуу хөнгөлүүлэх, эсвэл нэхэмжлүүлэх заалт оруулах санал байна.

Бидэнтэй нэгдээрэй