Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

2016-09-12 15:14:55

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын мэдээлснээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 он 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12 мянга 963 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1074 нэгж буюу 9.0 хувиар өсч, 2367 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 125 нэгж буюу -5.0 хувиар буурчээ. Энэ хугацаанд:  
Баянгол дүүрэгт - 529                         Хан-Уул дүүрэгт - 197
Баянзүрх дүүрэгт - 586                       Чингэлтэй дүүрэгт - 298
Сүхбаатар дүүрэгт -  302                    Налайх дүүрэгт - 22
Сонгинохайрхан дүүрэгт - 409      Багануур дүүрэгт – 22 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт 2 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь ангилбал,
  • 913 буюу 38.6 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
  • 354 буюу 15.0 хувь нь бусад төрлийн
  • 277 буюу 11.7 хувь нь бусдын биемахбодид гэмтэл учруулах
  • 247 буюу 10.4 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
  • 190 буюу 8.0 хувь нь танхайрах
  • 43 буюу 1.8 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  • 84 буюу 3.5 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
  • 31 буюу 1.3 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
  • 18  буюу 0.8 хувь нь хүчиндэх гэмт хэрэг бүртгэгджээ.
Мөн нийслэл хотын цагдаагийн албан хаагчид “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 цахим тоглоомын газар, 10 интернэт кафег шалгаж, цагийн хуваарийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаярын мэдээлснээр 2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 12-ны хооронд нийслэлийн  хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 58  удаагийн  дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 44  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагатай байжээ. Дээрхи дуудлагыг  өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо -27.5 хувиар, объектын гал түймрийн тоо -21.4 хувиар тус тус буурчээ. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГД-ийн 2-р хороо 54-р байрны 1-р орцонд гарсан  гал түймрийн утаажилтын бүсээс 26, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 2 хүний амь биеийг аварч, 5 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг  үзүүлсэн байна.

Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчний нян хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багахангай дүүрэгт 2, Багануур дүүрэгт 1, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1 хөдөлгөөнт эргүүлийг баталгаат бус замуудад нэмэлтээр хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна.

Мөн нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 9786  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 20 мянга 628 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 100 мянга 638 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Харин 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө. Энэ хугацаанд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3426 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 181 осол, зөрчлийн шинжтэй 1730 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 181 хэрэг, 105 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 6 хүний амь нас хохирчээ.  Өнгөрсөн онтой харьцуулахад хэргийн шинжтэй осол 36,1 хувиар, зөрчил 64,1 хувиар тус тус өссөн байна.

Мөн энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 753 жолоочийг саатуулсан нь -23,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 20 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад -45,9 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй