Шууд Chart

Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагайд Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа

2016-09-21 18:21:28

Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө.

“Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрбээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй 2016 оны 3 дугаар сард болсон үсчин, гоо сайханчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Хотын дарга мастер үсчин Н.Алтаншагайг төрийн одон медалиар шагнагдсанд баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.


Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагайд Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй