
Баар, рестораны ажиллах цагийн хуваарийн талаар худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байгаа юм. Энэ тал дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 9-ний А/609 тоот захирамжийн дагуу баар, цэнгээний газрууд хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдөж ирсэн хуучин цагийн хуваариараа үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Иргэд, аж ахуйн нэгжээс нэг давхарт байдаг болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болгож өгөөч гэсэн санал, гомдлууд тасралтгүй ирж байна. Иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд судалж үзэх санал тавьсаны дагуу бид иргэд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан. Одоогийн байдлаар судалгааны дүнг нэгтгэх шатандаа явж байна. Ямар нэгэн шинэ захирамж гараагүй” гэж хэллээ.
Баар, цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах захирамж гараагүй | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.