
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ. Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна.
Харин маргааш “Аз жаргалтай хот” хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо болон Өргөдлийн хороо хуралдаж, хотын даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, төсөлд тусгах саналаа боловсруулах юм.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.