Шууд Chart

НИТХ-ын хороод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна

2016-09-27 15:58:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлахаар болсон. Үүнээс өмнө НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодоор хэлэлцэж байгаа юм.

Өчигдөр  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж, мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн бол өнөөдөр НИТХ-ын “Аз жаргалтай хот” хороо, Нийгмийн хөгжлийн хороо хотын даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж төсөлд тусгах саналаа боловсруулж байна.


НИТХ-ын хороод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй