
“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд шатахууны худалдаа эрхэлдэг 13 компанид арилжааны банкуудаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд "Жаст" группт үүсээд байгаа нөхцөл байдал болон "Жаст" шатахуун түгээх газрууд нь "МТ" группт шилжсэнтэй холбогдуулан тус компанид олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг буцаан татаад байна.
Тус хөтөлбөрөөс хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компани авсан байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 33 мянга 551 тонн шатахууны нөөцтэй байсан бол энэ оны мөн үеийн байдлаар 86 мянган 220 тонн болж 2.5 дахин өсчээ.
Зарим зээлийг буцаан татжээ | ||
Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.