Шууд Chart

Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулна

2016-09-29 09:36:59

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд  нээн ажиллуулахаар боллоо. Тус төв нь нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм.

Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа бүхий л шийдвэр, хурлын үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод болох боломжтой болно. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн нээлт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 11:00 цагт болох юм байна.


Нийслэлийн ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулна  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй