
Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд Замын цагдаагийн газар, ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуультай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах салбарын сургалтыг мэргэшүүлж, судалгааны ажлыг гүнзгийрүүлэн зохион байгуулж үндэсний мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор “Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал” мэргэжлээр тус сургуульд магистрын ангийг шинээр нээх “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалд “ХҮН-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ-ЗАМ-ОРЧИН” гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа холбоо, шүтэлцээ бүхий элементүүд хамаарах тул дан ганц инженер, эрх зүйч мэргэжлээс гадна дээрх мэргэжлүүдийг хослуулсан, мэргэшсэн алба хаагчийг бэлтгэх зорилгоор тус ангийг шинээр нээж байгаа ажээ.
Мөн 2013 онд МУ-ын Засгийн газрын 2012 оны 146-р тогтоолоор батлагдсан ЗХАБ-ыг хангах үндэсний стратегийн төлөвлөгөөний 1.4-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтан нарыг тусгайлан бэлтгэх” ажлыг хэрэгжүүлж, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс Хууль сахиулахын их Сургуульд “Цагдаагийн ажил-Эрх зүй-Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэжлээр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэшсэн анхны ангиа нээж, 2015 онд тухайн мэргэжлээр анхны сонсогчид төгсөж, одоо 2 дахь удаагийн анги хичээллэж байгаа билээ.
“Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал” мэргэжлээр магистрын анги нээнэ | ||
Үзсэн: 1753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.