Шууд Chart

Иргэд “Грандмэд”, “Ачтан” эмнэлгээс мэс заслын яаралтай тусламж авах боломжтой

2016-10-05 09:47:58

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд,  “Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.


“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д  зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно, гэж заасан байдаг байна.


Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд  дотрын өвчний, мэдрэлийн тогтолцооны өвчний, нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний,  яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг
 

Иргэд “Грандмэд”, “Ачтан” эмнэлгээс мэс заслын яаралтай тусламж авах боломжтой  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй