Шууд Chart

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

2016-10-09 11:57:33

Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс өнөөдөр Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монгол наадам” цогцолборуудад мод тарилаа. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ  5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарьж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер С.Гантөмөр “Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Ингэснээр нийслэлийн иргэд төмөр замаар зорчихдоо модон дундуур зорчдог болох юм. Энэ ажлын хүрээнд  ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд  мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина” гэлээ. 

Ахмад дендерлогич Б.Чимэд “20-25 настай 5 метрийн дундаж өндөртэй мод тарих нь бид олон жилийн усалгаа, арчилгаа зэргийг хэмнэж нэг өдрийн дотор суулгаж тарьлаа. Ингэснээрээ хотын ногоон байгууламж маш богино хугацаанд сэргэж хотын өнгө үзэмж нэмэгдэх болно. Шигүү, нягтрал ихтэй болж түймэр асахад бэлэн болсон ой мод их байгаа. Бид урдчилан сэргийлж шигүү болсон газруудаас модыг сийрэгжүүлж аван Улаанбаатар хотдоо шууд авчирж суулгаж байна. Азийн бүх орнууд ойгоо сийрэгжүүлж нийслэлээ цэцэрлэгжүүлэх ажлыг хийсээр ирсэн.” гэдгийг хэллээ.

Мөн энэ өдрийн хүрээнд дүүрэг бүрт мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гарч, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулана.


Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина  
Үзсэн: 2746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-10-10 17:04
Өмнө нь төмөр замын дагууд харагдах орчин хязгаарласан ийм юм хийхийг хориглодог байсан. Одоо ч дураараа юм болж дээ. Хажууд нь орон сууц барьж, дэлгүүр ажиллуулж юм юм л болж байх шив дээ.
Зочин [202.126.91.xxx] 2016-10-10 08:58
ulais tarikh geed baigaa uymuu nars tarikh geed baigaa yumuu. tujiin narsiig duusgana daa.
Зочин [139.5.216.xxx] 2016-10-10 07:50
олонд таалагдах гэж элдэв үр ашиггүй юм амны зоргоор хуцацгаахаа болимоор юм.хайран мөнгө .төмөр замын 2 талаар мод тарих нь маш аюултай.мэргэжлийн бус мөнгөний хүмүүс төрд шургалахаар гаргасан санаачлага нь хүртэл тэнэг муйхар байх юм даа.
irgen [59.153.85.xxx] 2016-10-09 22:27
mod tarih ni zuv gehdee 20-25 nastai modnuud uulnaas zuuh ni buruu uyildel. uursduu uneheer tariad esvel nursery-nees khudaldaj avsan bol bas yahav. tusgai bodlogo, khuleelt, ikh khudulmur shingej baij edii zeregtei modnuud bolno. 90-d ond ingej mod tarij urseluuldeg gazar bsan bolov uu? tegeheer uulnaas avsan modnuud bolj taarjiin.... surtei yum yuch alga, khulgai khiijiigaatai adil yumdaa.
иргэн [76.114.212.xxx] 2016-10-09 21:27
ер нь бол мод тарих нь зөв. ГЭХДЭЭ: 1-т: улиас гэдэг чинь нөгөө цагаан хөвөн мэт зүйл гаргадаг мод биш биз дээ. 2-т: намар, өвөлдөө навч нь унахаар үзэмж нь ямар байх бол, нэгэнт хөрөнгө мөнгө зарж тарьж байгаа бол арай өөр мод сонговол зүгээр биш үү
Зочин [202.179.29.xxx] 2016-10-09 19:29
Төмөр замын аюулгүй байдлын үүднээс төмөр замын зурваст өндөр ургадаг ургамал тарьдаггүй юм. бидний ажиллаж байхад зурвас газрыг зулгааж галын аюулгүй байдлыг хангадаг байсан. Халхалдаг самбар мэтийг аваарь ослоос сэргийлж буулгадаг байлаа. Онцгой байдал болон ТЗ-ын цэрэгжүүлэн хамгаалах хэлтсийн галын байцаагчид дүрэм журам таниулаагүй, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ?
зочин [202.9.41.xxx] 2016-10-09 18:46
сайн ургаасай

Бидэнтэй нэгдээрэй