Шууд Chart

Өнөөдрөөс эхлэн 4 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэнэ

2016-10-10 10:21:32

Төв замын томоохон уулзваруудад гэрлэн дохионы зохицуулалтаас болж, авто машины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор  Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй авто машинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм. Мөн авто машины дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ.


Өнөөдрөөс эхлэн 4 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэнэ  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй