Шууд Chart

Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

2016-10-12 12:38:21

Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.  Тус цэцэрлэг нь  1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр,  6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.

Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК  барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан  тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө.


Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй