Шууд Chart

Гурван настай охин зам тээврийн ослоор нас баржээ

2016-10-12 17:24:11

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1.БЗД-ийн нутаг Улиастайн зам, Усан сангийн баруун замд T.Raum маркийн автомашины жолооч нь явган зорчигч 08 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

2.СХД-ийн нутаг 61-н гарамын хойд замд T.Prius маркийн Д жолоочтой авто машин онхолдож зорчигч 02 настай эмэгтэй Б, 07 настай эрэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтсэн.

Орон нутагт:
1.Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машины жолооч О нь Dongfeng маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурдаа зөв тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.


Гурван настай охин зам тээврийн ослоор нас баржээ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй