Шууд Chart

Богд уулын 3,6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ

2016-10-15 14:03:02

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж байгаа том хот болж байгаагийн хувьд хот орчмын аялал зугаалгын бүсийг зайлшгүй бий болгох хэрэгтэй.

Мөн цаашдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтарч Богд хан ууланд аялал жуулчлалын том маршрут бий болгоно. Шаардлагатай гэж үзвэл зарим газруудыг чөлөөлж стандартад нийцсэн зочид буудал, явган болон авто машины зам, зогсоол зэргийг шийдэх хэрэгтэй. Энэ ажлын эхлэл болгож явган аяллын замыг тохижуулан, стандартын маршруттай болголоо. Үүнээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй хайрхан болон Туул, Сэлбэ, Дунд голуудын эрэг дагуу аялал жуулчлалын бүс, явган аяллын замуудыг бий болгоно. Үүнийг төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийнхэнтэй хамтран хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сандал, ширээ, сүүдрэвч, хашлага, гүүр, мэдээллийн самбар болон Богд хан ууланд амьдардаг ан амьтдын танилцуулга, тайлбарыг байршуулсан байна. Тус тохижилтын ажлын ашиглалтыг Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллана.














Богд уулын 3,6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ  
Үзсэн: 5449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.5.198.xxx] 2018-05-10 15:52
яаж очих вэ маршрутаа хэлж өгөөч
Зочин [124.158.95.xxx] 2016-10-20 18:18
маршрут очих автобусны буудал гм тодорхой мэдээлэл өгнө үү
Зочин [202.9.42.xxx] 2016-10-19 06:03
Хотын захад гардаг нийтийн унаанд суух, буух буудал, цагийн хуваарь, харуул хамгаалалтын бүс, уулзах лавлах цэгүүд зэргийг тодруулна уу.
Hi [103.23.51.xxx] 2016-10-16 15:52
БОГД УУЛ РУУ ОЧИХДОО ЯАЖ ЯАХ ВЭ? Зайсангийн автобусны эцэст буугаад тодорхой явах зам байдаг уу? Анх удаа явж үзэх гэж байна.
Зочин [103.9.90.xxx] 2016-10-15 14:59
тохижуулсан замынх нь зураг хаа байна ийм мэдээ гэж юу байдаг юм

Бидэнтэй нэгдээрэй