
Баянхонгор, Говь-Алтай аймгийн уран бүтээлчдийг говийн их дархан цаазат газарт аялуулан үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар, нэн ховор, ховор амьтан ургамлыг харах боломжийг бүрдүүлж, тэдний зохиол бүтээлээр дамжуулан Алтайн өвөр говийн талаар олны хүртээл болсон уран бүтээл төрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, байгаль болон эко аялал жуулчлалын зам маршрутыг тогтоох зорилготой “Говийн гайхамшигт – 6” уран бүтээлчдийн нэгдсэн аялал боллоо.
Тус аялалыг Их говийн дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран 2016 оны 10 дугаар сарын 08-15-ний өдрүүдэд зохион байгуулав.
Аяллын бүрэлдэхүүнд Баянхонгор аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтангууд болон, "Өдрийн сонин"-ы сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, МҮОНР-ийн найруулагч Д.Сарантуяа, орон нутаг судлаач Г.Дашчирэв нарын зэрэг 28 уран бүтээлчид оролцож, хоёр аймгийн Монгол бөхийн овоо, Бөөн цагаан нуур, Баян тоорой, Мод үржүүлгийн талбай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.
Энэхүү аяллын онцлог нь хоёр аймгийн уран бүтээлчдийг нэгтгэсэн, уран бүтээлч сэтгэлгээг өдөөсөн, харилцан туршлага солилцож, хамтран суралцсан үр дүнтэй аялал боллоо.







“Говийн гайхамшигт – 6” уран бүтээлчдийн нэгдсэн аялал боллоо | ||
Үзсэн: 2141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.