Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд 23 дугаар дунд сургууль дээр саналаа өгнө

2016-10-18 17:47:17

Маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өдрийн 07.00 цагаас 22.00 цагийн хооронд Сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн сонгууль улс орон даяар явагдана.

Энэ өдрийн 11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгнө.

УИХ-ын дарга М.Энхболд мөн өдрийн 14.00 цагт ийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр байрлах Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойргийн 2036 дугаар хэсгийн санал авах байранд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.30 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Номноо" хотхонд байрлаж буй 1834 дүгээр хэсгийн хороонд очиж тус тус саналаа өгнө.

Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй 10.30 цагт Нэгдүгээр дунд сургуулийн санал авах байранд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 12.00 цагт  Хүүхдийн ордонд очиж Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд тус тус саналаа өгнө.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад 1 сая 800 гаруй сонгогч бүртгэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Сонгууль 2016

УИХ-ын дарга М.Энхболд 23 дугаар дунд сургууль дээр саналаа өгнө  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй