Шууд Chart

ИТХ-ын сонгууль орон даяар эхэллээ

2016-10-19 09:06:52

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. 22.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15 мянга 212 нэр дэвшигч бүртгүүлснээс 14 мянга 249 нь улс төрийн нам, эвслээс, 723 бие даагч байгаа аж. 

Сонгуульд МАН, МАН, МАХН, ИЗНН, БНН, “Төв нутаг” эвсэл, Эх орон нам, МҮАН, ХҮН оролцож байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж, сонгуулийн хэсгүүдэд хүргүүлжээ. Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан томоохон зах дэлгүүрүүд ажиллахгүй бөгөөд өнөөдөр, маргааш архи, согтууруулах ундааг худалдаалахгүй. Түүнчлэн энэ өдөр автомашнины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Нийтэлсэн: Сонгууль 2016

ИТХ-ын сонгууль орон даяар эхэллээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй