Шууд Chart

Завхан аймаг нэр дэвшигчдийн тоогоороо тэргүүлж байна

2016-10-19 09:58:30

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд орон нутаг дахь санал хураалтын үйл явцын талаарх мэдээллийг тогтмол хүргэж байгаа.

Завхан аймаг 24 сум 115 багтай учраас нэр дэвшигчдийн тоо болон мандатын тоогоороо улсын хэмжээнд нэлээд дээгүүрт орж байна. Баг бүрт нийт 115 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Аймаг, нийслэлийн сонгуулиас 10 дахин их нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас аймгийн сонгуулийн хороонд багагүй ачаалалтай байгаа гэдгийг хэлж байлаа. Орон нутгийн сонгуульд саналаа өгөх 45236 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Завхан аймагт  МАН-аас 435, АН-аас 441, МАХН-аас 11, бие даан нэр дэвшигч 37 хүн өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгөхөөр нийт 1670 иргэн хүсэлтээ ирүүлсэнээс өчигдөр 1595 сонгогчийн саналыг авсан байна. Харин 75 иргэн бүртгүүлсэн хаягтаа байхгүй, иргэний үнэмлэхгүй, нас барсан, эмнэлэгт хүргэгдсэн зэрэг шалтгаанаар саналаа өгөөгүй байна. Одоогоор 117 санал тоолох хар машин ажиллаж байгаа бөгөөд нөөцөд таван машин байгаа юм байна.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Завхан аймаг нэр дэвшигчдийн тоогоороо тэргүүлж байна  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй