Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

2016-10-19 12:14:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох саналаа өглөө. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 1951 дэх хэсгийн хороонд очиж саналаа өгсөн юм.

Ерөнхийлөгч саналаа өгснийхөө дараа иргэдэд хандаж “Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг бол иргэдэд хамгийн ойр байдаг хүмүүс. Тиймээс иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөөрэй” гэсэн юм.

Нэмж мэдээлэхэд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 1951 дэх хэсгийн хороонд хоёр мандатын төлөө таван хүн өрсөлдөж байна. Санал хураалт эхэлснээс хойш 13:00 цаг хүртэл нийт 270 гаруй хүн саналаа өгсөн байна.

 

Нийтэлсэн: Сонгууль 2016

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй